Сурталчилгаа

Хамгийн чухал мэдээг цаг тухайд нь авч байгаарай

Бүртгүүлэх товчийг дарснаар та манай Нууцлалын бодлого, ашиглалтын нөхцлийг уншиж, зөвшөөрч буйгаа баталж байна.
TELEGRAM

Пап XIV Лео Ватиканаас гаднах анхны айлчлалаараа Францисын булшинд хүндэтгэл үзүүллээ

Гэгээн ширээт улсын тэргүүнээр сонгогдсон шинэ пап XIV Лео бямба гарагт /2025.05.10/ Ватиканаас гаднах анхны айлчлалаа хийсэн байна. Тус айлчлалаараа тэр гэгээн Мэригийн сүмд очиж, Фрацисын булшинд хүндэтгэл үзүүлжээ. XIV Лео сүмд ирэхдээ цугласан олон руу даллан мэндчилсэн байна.

Тэр сүм рүү орох үед хүмүүс “Viva il papa” буюу Пап мандтугай хэмээн уухайлжээ. XIV Лео Францисын булш дээр цагаан цэцэг тавьж, өвдөг сөгдөн хүндэтгэл үзүүлсэн байна. Францисын булш руу очихоосоо өмнө тэр Генацано хот дахь гэгээн Мэрид зориулсан шүтээнээр зочилсон юм.

Хамгийн чухал мэдээг цаг тухайд нь авч байгаарай

Бүртгүүлэх товчийг дарснаар та манай Нууцлалын бодлого, ашиглалтын нөхцлийг уншиж, зөвшөөрч буйгаа баталж байна.
Сурталчилгаа