Билл Гейтс пүрэв гарагт /2025.05.08/ хэлэхдээ өөрийнхөө сайн үйлсийн сангаар дамжуулан 2045 он гэхэд 200 тэрбум ам.долларыг хандивлана гэсэн байна. Мөн тэр дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маскийг хамгийн ядуу, буурай хүүхдүүдийг хөнөөж байна гэж буруутгажээ.
Доналд Трампын захиргаа АНУ-ын засгийн газрын төсвийг танахаар ажиллаж байгаа. Тус ажлыг тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан Засгийн газрын ашигтай байдлын алба (DOGE) явуулж буй. Маск АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийг (USAID) “мод бутлагч” руу хийсэн гэж ярьж байсан юм. “USAID”-ийн үйл ажиллагааг танаж буйг Гейтс шүүмжилж “Financial Times” агентлагт ярихдаа “Дэлхийн хамгийн чинээлэг хүн хамгийн ядуу, буурай хүүхдүүдийг хөнөөж байгаа дүр зураг таатай биш” гэсэн байна.
Мөн тэр өөрийн бүх хөрөнгөө хандивлах ажлыг түргэсгэж буйгаа мэдэгджээ. Гейтс бүх хөрөнгөө 2045 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд хөрөнгөө хандивлана гэсэн юм. Энэ нь өмнө төлөвлөж байсан хугацаанаас олон жилээр урагшлуулсан хугацаа аж. Гейтс хэлэхдээ энэ мөнгө нь саа, халуун хумхаа зэрэг өвчнийг устгах, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтыг зогсоох, дэлхийн ядуурлыг бууруулах зэрэг хэд хэдэн зорилгод хүрэхэд тусална гэсэн юм.