Олон улсын нохойн үзэсгэлэн тэмцээнд басенжи үүлдрийн нохой болон монгол банхартай оролцсон хүүхдүүд шилдгээр тодорчээ.
Тодруулбал, Туркийн Анталиа хотод энэ өдрүүдэд үргэлжилж байгаа Antalya Circuit Show ийг зорьсон залуу Хандлерууд болох Б.Нандингэгээ, Б.Номингэгээ нар Antalya Circuit Show-ны Залуу хандлерийн тэмцээнд Тэргүүн байр болон 3-р байрыг эзэлсэн амжилт гаргасан байна.

Тэмцээнд Б.Нандингэгээ Монголд үржүүлж гарсан Басенжи үүлдрийн нохойгоороо оролцсон бол Б.Номингэгээ 4.5 сартай Монгол Банхар -ын гөлөгтэй уг тэмцээнд оролцсон байна.
