Сурталчилгаа

Хамгийн чухал мэдээг цаг тухайд нь авч байгаарай

Бүртгүүлэх товчийг дарснаар та манай Нууцлалын бодлого, ашиглалтын нөхцлийг уншиж, зөвшөөрч буйгаа баталж байна.
TELEGRAM

Каннын кино наадмаар монголын дөрвөн уран бүтээл нээлтээ хийнэ

Ирэх сард 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам зохион байгуулагдана. Арваннэгэн өдөр үргэлжлэх тус наадамд манай улсын дөрвөн уран бүтээл нээлтээ хийхээр болжээ.

Тодруулбал, найруулагч А.Энхтөгсийн “I Hate Pink”, найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Шар хөвийн зэрэглээ” /In The Beginning/, продюсер Х.Баярмаагийн “Зүрхний хайртай эгч минь” /To My Dear Sweet Sister/, продюсер Т.Алтантуяагийн “Сар” /Moon/ кино нээлтээ хийж, олны хүртээл болох аж.

Каннын наадамд оролцох монгол киноны урьдчилсан шалгаруулалтыг энэ сарын 1-10-ны хооронд явуулахад найман уран бүтээлч материалаа илгээжээ. Тус уран бүтээлүүдээс дээрх дөрвөн бүтээлийг шалгаруулсан байна.

Сурталчилгаа

Энэ жилийн Каннын наадамд олон улсаас бүрэн хэмжээний уран сайхны кино, богино хэмжээний кино, залуу найруулагчдын бүтээл буюу “La Cinef”, классик буюу “Cannes Classic” гэсэн дөрвөн төрлөөр бүтээл хүлээн авчээ.

Хамгийн чухал мэдээг цаг тухайд нь авч байгаарай

Бүртгүүлэх товчийг дарснаар та манай Нууцлалын бодлого, ашиглалтын нөхцлийг уншиж, зөвшөөрч буйгаа баталж байна.
Сурталчилгаа