Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх авто замын урд хэсгийн 1100м2 талбайн суурь хүчитгэх, суурь хучилтын ажил хийгдлээ.
Үргэлжлүүлэн өнөөдөр оройн 22.00 цагаас 25 дугаар эмийн сангийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг хааж асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэнэ.