Сурталчилгаа

Хамгийн чухал мэдээг цаг тухайд нь авч байгаарай

Бүртгүүлэх товчийг дарснаар та манай Нууцлалын бодлого, ашиглалтын нөхцлийг уншиж, зөвшөөрч буйгаа баталж байна.
TELEGRAM

16 хүн тасалбар авсан тул Б.Сарантуяа Вена хотын тоглолтоо цуцалжээ

“Зууны манлай дуучин Б.Сарантуяа Австри Улсын нийслэл Вена хотод тоглох байсан тоглолтоо хаяад зугтаалаа” гэх мэдээллийг иргэн н.Учрал цахим сүлжээнд цацсан.

Тэрбээр энэ талаар, “Дуучин Б.Сарантуяа Австралиар аялан тоглолт хийхээр болж, намайг менежерээрээ тавьсан. Би тайз олж өгсөн ч тайзаа голоод байсан болохоор сольж байгаад өөрөөсөө мөнгө гаргаад өөр тоглолт хийх тайз түрээсэлсэн. Мөн гэр орондоо оруулж, хоол унд хийж өгсөн. Дуучин өөрөө тасалбарын үнийг багадаа 50 доллар байх ёстой гэсэн. Тиймээс 16 хүн тасалбар авсан. Учир нь дуучин Б.Сарантуяа өмнө нь ирэхдээ тоглолтоо дуусгаад шууд явчихсан. Зураг авхуулаагүй. Их зан гаргасан байсан. Тиймээс манай хотын хүмүүс Б.Сарантуяад дургүй байсан. Гэсэн ч хол ойроос зорьж 20 гаруй хүн ирсэн. Гэвч бага хүн ирлээ гээд тоглолтоо хийлгүй зугтаалаа.Тэр “Би Монгол Улсын зууны манлай дуучин 20-иод хүний өмнө дуулж доромжлуулахгүй” гэж хэлээд намайг маш муухай доромжилсон. Дараагийн хотын хүмүүс битгий ингэж хохироосой гээд мэдээллийг хийж байна” гэсэн байна.

Харин МУГЖ дуучин Б.Сарантуяа дээр дурдагдсан тоглолтын хуваарь болон аялан тоглолтынхоо хуваарийг өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн бөгөөд тоглолтоо хаяж явсан талаараа ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Сурталчилгаа

Хамгийн чухал мэдээг цаг тухайд нь авч байгаарай

Бүртгүүлэх товчийг дарснаар та манай Нууцлалын бодлого, ашиглалтын нөхцлийг уншиж, зөвшөөрч буйгаа баталж байна.
Сурталчилгаа