Сурталчилгаа

Хамгийн чухал мэдээг цаг тухайд нь авч байгаарай

Бүртгүүлэх товчийг дарснаар та манай Нууцлалын бодлого, ашиглалтын нөхцлийг уншиж, зөвшөөрч буйгаа баталж байна.
TELEGRAM

“Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төв талбайн урд байрлах хуучин Ленин клуб байрлаж байсан объектын залгаа байршилд зөвшөөрөлгүйгээр барилгын каркас угсарч байсан “Оргил МГЛ” ХХК-ийн барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлжээ.

НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан өчигдөр тус байршил дээр нь ажиллаж, буулгах ажлыг эхлүүлсэн байна. “Оргил МГЛ” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар орсон 748 ам.метр талбайг чөлөөлөх тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд тус компанийн барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгосон зэрэгт үндэслэн барилгын каркасыг албадан нурааж, газрыг чөлөөлж байгаа юм.

Мөн 2017 онд иргэн Б.Дэлгэрмөрөнгөөс 322 ам.метр газрыг “Оргил МГЛ” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлж шийдвэрлэсэн, мөн газрын талбайн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг асуудлыг мөн хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.

Сурталчилгаа

Хамгийн чухал мэдээг цаг тухайд нь авч байгаарай

Бүртгүүлэх товчийг дарснаар та манай Нууцлалын бодлого, ашиглалтын нөхцлийг уншиж, зөвшөөрч буйгаа баталж байна.
Сурталчилгаа