Хуваарь ёсоор өнөөдөр /2025.05.08/ УИХ-ын чуулган хуралдана.
Хуралдаан 10:00 цагт Их хуралдтай танхимд эхлэх юм. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудал
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/