Сурталчилгаа

Хамгийн чухал мэдээг цаг тухайд нь авч байгаарай

Бүртгүүлэх товчийг дарснаар та манай Нууцлалын бодлого, ашиглалтын нөхцлийг уншиж, зөвшөөрч буйгаа баталж байна.
TELEGRAM

БНСУ ажиллах хүчний 10 хувийг нь робот бүрдүүлдэг анхны улс боллоо

Өмнөд Солонгос улсын ажиллах хүчний 10 хувийг нь робот бүрдүүлдэг анхны улс болсон гэж нэгэн тайланд онцолжээ. Тус тайланг Олон улсын роботын холбоо (IFR) танилцуулсан юм. “World Robotics 2024” нэртэй тэрхүү тайлангаас харвал БНСУ нь 10 мянган ажилчин тутам 1,102 роботтой аж. Төрөлт багасаж, хүн ам зүй нь бууралтаж байгаатай холбогдуулан ажиллах хүчний хомсдол үүссэн тул тус улс робот ажилчдын тоогоо нэмж буй.

БНСУ бол робот ажилчдын тоогоор дэлхийг тэргүүлж буй улс юм. Тус улсын дараа Сипгапур 10 мянган ажилчин тутам 700 роботтойгоор жагсаалтын хоёрт оржээ. Өмнөд Солонгос Сингапурыг эс тооцвол робот ажилчдын тоо нь дэлхийн бусад орнуудаас даруй хоёр дахин их байгаа юм. “World Robotics” тайлан дээр “Робот ажилчдын нягтар 2018 оноос хойш Өмнөд Солонгост жил бүр 5 гаруй хувиар нэмэгдсэн” гэжээ.

Дэлхий даяар сүүлийн долоон жилийн хугацаанд робот ажилчны нягтрал хоёр дахин нэмэгдсэн байна. Судлаачдын тэмдэглэснээр дэлхийд 10 мянган ажилтан тутам 74 робот оногддог байсан бол одоо энэ нь 162 болж нэмэгдсэн юм.

Сурталчилгаа

Хамгийн чухал мэдээг цаг тухайд нь авч байгаарай

Бүртгүүлэх товчийг дарснаар та манай Нууцлалын бодлого, ашиглалтын нөхцлийг уншиж, зөвшөөрч буйгаа баталж байна.
Сурталчилгаа